live streams
Дээр ерэн есөн тэнгэрээс сэдэхүйд
Есүхэй баатраас үүдсэн
Тэнгэрлэгүүдийн их нэрийг
Биедээ оршуулсан
Сод хан тэнгэр язгуурт
Сургааль үгүй билигт
Сод хан богдын үүдсэн
Туулын гурван улхуны
Дэвсэх саглагар модны язгуураас
Сонгон босгоход
Төрийн түшээ
Төмрийн хатаас болсон
Дөрвөн хөлт хар туг чинь,
Дөрвөн дүү чинь
Төрийн түшээ болжимаар,
Есөн өрлөгүүд чинь
Биеийн шүтээн болжимаар,
Ер улсын эзэн болсон сүлд,
Уриа ихт
Улаан бүрээ чинь,
Намиа ихт
Найман хөлт цагаан туг чинь,
Дөрвөн зовхис найман хязгаарт
Тэмдэг болсон сүлд,
Алтан наран
Алман саран язгуурт
Алмас мэт эрдэнийн зүрхэт,
Алтан мөнгөн чимэгт,
Ахуй бүхүй улсын
Эзэн болсон сүлд,
Бооржи Буругул хоёр нөхөрт,
Болбасун болд зүрхт
Богдын богд сүлд,
Нэнди далайг тас довтолж
Нангиад улсын олз мөрийг
Авсан сүлд,
Саарин ханыг тас довтолж,
Сартуул улсын олз мөрийг
Авсан сүлд,
Товхон шунхлайг
Даван довтолж
Төвд улсын төрийг
Түридхэл үгүй авсан сүлд.
Онну ханыг онги довтолж,
Ойрад улсын олз мөрийг авсан сүлд,
Танну ханыг тас довтолж,
Тайчууд улсын олз мөрийг авсан сүлд.
Хээр азаргын хөхөлөөр босгож,
Хэлэх дайсныг хэмх довтолж
Хэмэр симэр үгүй улсын
Олз мөрийг авсан сүлд.
Хар азаргын хөхөлөөр босгож
Харитан дайсныг хамх довтолж,
Хатад хөвгүүдийн олз мөрийг авсан сүлд.
Өндөр уулын оргилоор зам татаж,
Өлөгчин барсын довтолгоогоор довтолж,
Өшөөт дайсаны өрх рүү
Өм довтолж, охид хөвгүүдийг нь
Олз болгож өгсөн сүлд.
Хар уулын оргилоор зам татаж,
Хар эрээн барсын довтолгоогоор довтолж,
Харитан дайсны хацавч руу
Хамх довтолж, хатад хөвгүүдийг
Олз болгож өгсөн сүлд.
Энэ өдрийн жагсах саднаа,
Жирхирах дуугаа сонсдуулахуй юув гэхүл,
Өшөөт дайсныг
Охидын чинээгээ үл санамаар гэж,
Эрхэт эзэн Тэнгэртээ
Өчиг өчинөмөөр,
Харитан дайсныг
Хатаны чинээ үл санамаар гэж
Хан эзэндээ
Өчиг өчинөмөөр.
Үүнийг сонсон соёрхох болсон ахул
Цурбуулт морийг зөвөөр хөтөлгө.
Цуст дээлийг буруугаар бөгтөргө.
Хазаарт морийг зөв хөтөлгө,
Ханцуйт дээлийг буруу бөгтөргө.
Хүрэлцэх өдөр өө
Хүмүүн шүүс чинь,
Мордох өдөр өө
Морин шүүс чинь,
Хоноход чинь
Хонин шүүс чинь,
Үдэлэхэд чинь
Үхэр шүүс.
Үнэнээр үзэн
Зөвөөр соёрх.
Боржигиний эзэн
Богдын их сүлд,
Туулын Гурван Улху дээр
Дэвсэх Саглагар модноос үүдсэн,
Дээр ерэн есөн тэнгэр нэрийн үндэс болсон,
Доор далан долоон
Этүгэн эхийн дарлага болсон,
Гунан тэнгэр эцэгт
Гогур тэргүүн эхт
Түмэн тэнгэр эцэгт,
Дөрмэсүн үүлэн хажимарт,
Дөрвөн хөлт хар тугаан
Байгуулан хатгасан,
Есөн хөлт цагаан тугийг
Явуулан хатгасан
Эргил эргил туг,
Эрхлэлдэх дайсныг дарах туг,
Харил харил туг,
Харвалалдах дайсныг дарах туг.
Хунгийн хошуугаар цоор хийж,
Хотонгийн хошуугаар бурзан хийж,
Цэнгийн хошуугаар цоор хийж,
Цэгээн бугийн эврээр бурзан хийж
Эрт цагт өмчит билээ,
Одоо цагт атаат болов.
Урьд цагт албат билээ
Одоо цагт атаат болов.
Эрхэт хүмүүний үл мэдмээр.
Хүнсэнд хүлээн талбиж,
Тосоор туураглан
Хуруудаар хуримлаж,
Харах нүдийг бүү эндүүл,
Хатирах морины хөлийг бүү бүдрүүлэн эндүүл.
Өндөр их ууланд хөтөл,
Өргөн их далайд оломоор заяатугай.
Хацавчит гэрийг хагар довтолгож,
Хатад хөвгүүдийг олз болгон,
Өрхт гэрийг өмөр довтолгон,
Охид хөвгүүдийг олз болгон
Эр юүгээн алдсан эмд,
Эцэг юүгээн алдсан өнчин хүүхдэд тус болон,
Булган дахыг буруу бөгтөргө.
Буурал азаргатаныг олз болгон,
Хэрмэн дахыг буруу бөгтөргө
Хээр азаргатаныг олз болго.
Хан эзэндээ өлзийт,
Харь дайсанд харьяат болтугай.
Хамаг амьтан амаржих болтугай.
JESPER VS. reapers
Jesper meet their arch nemesis: the Reapers team. The last time after an intense fight, Jesper managed to win, but will their rivals get revenge this time?
September 6th
monday fun
The team plays games with their fans and random people on internet. No rules, no judgement - well, kind of. Come and have some fun.
august 31st
Tanya VS. Benjamin
Tanya challenges Benjamin to a duel to solve once and for all which one of them has a better aim. Who will win?
August 24th
testing out mods
The internet is full of the most random mods you can imagine. The team tests them out and lose some faith in the sanity of humanity.
august 17th
Not enough?
Are you a gaming addict? You can see the archive of our previous stream on our Twitch channel or join in the fun LIVE every Monday at 6pm.